Saturday, October 3, 2009

* Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс хэмээх энэ хүйтэн ертөнцтэй нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлалгүйгээр хүссэн хүн болгон харьцаж болно. Форексийг яагаад хүйтэн ертөнц гэж хэлээд байгаа тухай та гайхаж байж болох юм.

Хүн энэ амьдралдаа өөрийн буруу хийсэн үйлдлүүдээсээ болж олон олон саад бэрхшээлтэй учирч тэр бүгдийг найз нөхөд, лам хуварга, засал ном, танил тал, арын хаалга, авилга, хээл хахууль, магадгүй бүүр муу аргаар ч даван туулдаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл Форекст дээрхи аргууд, хэрэглүүрүүд 0,00001 хувь ч хэрэг болдоггүй болохоор л хүйтэн ертөнц гэж нэрлэсэн юм. Тиймээс энэ ертөнцөд өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, хүчтэй хүмүүс л ихэнхдээ оролцдог юм.

Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс бол бизнес!, Гэхдээ шалгарсан хүмүүст л зориулагдсан бизнес юм. Энэ бизнест зөвхөн боловсролтой, оюуны өндөр чадамжтай, өөрөө өөрийгөө удирдах чадвартай хүмүүс л амжилтанд хүрнэ.

Тийм учраас Форексийг тоглоом эсвэл агшин зуур баяжих хэрэгсэл хэмээн бодож ойлгож байгаа хэн боловч буруу хаягаар хандаж илүү цаг зарцуулж байгаа гэдгийг хэлэх байна. Харин тэр хүн та бол өөрийгөө өөр газраас олж авахыг хичээгээрэй.