Support Resistance гэдэг нь аль нэгэн трэндийн хязгаарууд гэсэн ерөнхий утгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг судалгаа гаргадаг компаниудын нэрээр нэрлэхээс гадна тухайн үеийн графикийн нэршлүүдтэй холбон тайлбарласан ч байдаг.

Хэрэв Resistance юм уу support-ийн шугамыг нэвтлэн гарвал цаашид өсөлт болон уналт үргэлжлэн явдаг гэж ойлгож болно. Харин бид support level resistance level гэдгийг хэрхэн мэдэх, түүний шугамийг яаж зурах гэдгийг мэдэх нь чухал юм.
зураг 2.
зураг 1
Бид дээд доод ханшийн хаалтын цэгүүдийг холбосноор support level, resistance level гэдэг шугамуудыг зурж болно. Гэхдээ уналтаас (өсөлтөөс) эргэн өсч (унаж) буцаад дараагийн уналтын (өсөлтийн) доод (дээд) цэг хүрэх тэр үеэс эхлэн уг шугамыг татдаг. Бид нэгэнт татсан шугам хаагуур байгааг харж байгаа болохоор дараагийн өсөлт эсвэл уналт нь уг шугамаас давах уу, эргээд буцах уу гэдгийг л ажиглах хэрэгтэй. Ингэснээрээ бид цаашид энэ байдлаараа хэр удаан үргэлжлэх эсвэл энэ байдал эвдэгдэн өөр нөхцөл байдал үүсч болохыг урьдчилан мэдрэх боломжтой болно.
Support level, resistance level-ийг зарим тохиолдолд бага зэрэг сэтлэх буюу нэвтлэн гарах нь бий. Үүнийг үнэхээр нэвтэрсэн гэж шууд үзэж бас болдоггүй байна. Бага зэргийн сэтрэлт байж болох бөгөөд үүнийг тест гэж бас нэрлэдэг байна. Энэ нь support level, resistance level -ийн шугамыг сэтлэх оролдлого байх бөгөөд хэрэв энэ тест нэг биш давтагдаж байвал тэрхүү support level, resistance level шугам нь тийм ч бат бөх хязгаар гэж үзэж болохгүй болж байгаагийн шинж юм. Харин хаалтын ханшууд нь уг шугамуудын дотор талд хаагдаад байвал энэ шугам үнэхээр бат бөх шугам бөгөөд давах магадлал тун бага байх юм байна гэж ойлгож болох юм.
Арилжааны явцад ханш support level, resistance level -ийг даван гарч цаашид улам бүр үргэлжилбэл тухайн шугам эвдэрлээ гэж үзнэ. Хэрэв resistance level эвдэгдсэн бол resistance level нь support level болж хувирдаг ба харин support level эвдэгдсэн бол support level нь resistance level болон хувирна.
Нэмж хэлэхэд эдгээр шугамууд нь заавал налуу эсвэл тэгш хэвтээ байх албагүй, гагцхүү хэд хэдэн рекорд цэгүүд хологдсон байх нь л чухал юм.
