Saturday, October 3, 2009

* Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно.

Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна.

Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна.

Оpen position - Нээлттэй арилжаа. Энэ нь таныг арилжаанд оролцоход хийсэн захиалгын хэмжээ, захиалгын дугаар, одоогийн ашиг алдагдлын хэмжээ, захиалгад оруулсан мөнгөн дүн зэргийн мэдээллийг агуулах бөгөөд зөвхөн одоогийн нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна.

Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын талаархи мэдээллийг агуулдаг хэсэг бөгөөд дансны тань хуулга гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.

Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан мөнгөн дүнг хассан тоо бөгөөд дахин арилжаанд оруулж болох үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг.

Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг. Хэрэв та дахин арилжааны захиалга өгвөл энэхүү хэмжээ захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно.

Margin Call (Equity) - Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны болзошгүй алдагдлын хэмжээг харуулдаг бөгөөд хязгаарын цэгт хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм.

Тодруулан хэлбэл: Таны данс (account) чинь эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.

Яагаад вэ?

Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй гэсэн жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасах pip буюу алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-100% алдагдал хүлээж байгаа юм.

Жишээ 1:

Та 2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$ margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар үргэлжлээд байх юм бол таны usable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$ буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн агшинд Margin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал хүлээлгэнэ.

Энэхүү хичээл дахин үргэлжилнэ...