Saturday, October 3, 2009

* Арилжааны ханшийн зөрүүг тоолохын тулд хэрэглэгдэх нэгж буюу Pip гэж юу вэ?

Арилжаа хийх үед оролцож байгаа хэн боловч нийтээр дагаж нэрлэдэг цөөнгүй үг хэллэг байдгын нэг бол PIP юм. Үүнийг бид өөр өөринхөөрөө зөрүү, нэгж, бутархай гэх мэтээр яаж ч нэрлэж болох бөгөөд форекс бирж дээр бүгд PIP гэсэн ганцхан ухагдахуунд захирагдана.

За тэгвэл Pip-ийг хаана хэрэглэдэг түүнийг яаж тоолох вэ?

Жишээ авч үзье: EUR/USD 1.2250 гэсэн ханшаас 1.2251 гэсэн ханш хүртэл хэлбэлзэв. Энэ нь 1 pip өссөн гэж тооцогдоно. Pip-ээрээ та олсон ашиг алдагдлаа тооцох учиртай юм. Хэрэв хасах pip-тэй явж байгаа бол та алдагдалтай байна харин нэмэх pip-тэй байвал та ашигтай байна гэсэн үг.

Тэгвэл 1.2251 байсан ханш 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 1.2257 болно. Харин USD/JPY нэгжийн хувьд 88.58 байсан бол дээрхийн нэгэн адил 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 88.64 болно. Эндээс харахад ямар ч валютын нэгж байсан түүний форекс бирж дээр арилжаанд оролцуулдаг үнийн бутархайн орон хэд байхаас үл хамаарч байгааг мэдэж болно.

Ямар нэгэн валютын ханшийг форекс дээр хэдэн оронтой бутархайгаар тогтоосон байна түүний хамгийн арын бутархай нэгжийн тоог PIP гэж ойлгоно. Энэ тоогоор дээд доод ханшийн зөрүү болон ашиг алдагдлын зөрүүг тоолдог. За бид энэ удаа ханшийн зөрүүг яаж тоолох юу гэж нэрлэдэг талаар үзлээ. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье!

Currency pairs

1 pip

1 pip move per 100k (lot)

EURUSD

.0001

EUR 100'000 x .0001 = USD 10.00

USDJPY

.01

USD 100'000 x .01 = JPY 1'000 /
spot = approx USD 9.7

USDCHF

.0001

USD 100'000 x .0001= CHF 10.00 /
spot = approx USD 8.5

GBPUSD

.0001

GBP 100'000 x .0001 = USD 10.00

EURJPY

.01

EUR 100'000 x .01 = JPY 1'000 /
spot = approx USD 9.7

EURCHF

.0001

EUR 100'000 x .0001 = CHF 10.00 /
spot = approx USD 8.5

EURGBP

.0001

EUR 100'000 x .0001 = GBP 10.00 /
spot = approx USD 19.00

GBPJPY

.01

GBP 100'000 x .01 = JPY 1'000 /
spot = approx USD 9.7

GBPCHF

.0001

GBP 100'000 x .0001 = CHF 10.00 /
spot = approx USD 8.5

CHFJPY

.0001

CHF 100'000 x .01 = JPY 1'000 /
spot = approx USD 9.7

USDCAD

.0001

USD 100'000 x .0001= CAD 10.00 /
spot = approx USD 8.00

AUDUSD

.0001

AUD 100'000 x .0001 = USD 10.00

USDSGD

.0001

USD 100'000 x .0001= /
spot = approx USD 6.00

USDSEK

0.001

USD 100'000 x .001= /
spot = approx USD 1.6

USDNOK

.0001

USD 100'000 x .0001= /
spot = approx USD 1.6

USDHKD

0.001

USD 100'000 x .001= /
spot = approx USD 1.2

AUDJPY

.01

USD 100'000 x .0001= /
spot = approx USD 9.7