.................................................................................................................................................................
Бид ард түмэндээ дэлхийн хамгийн том санхүү болон бараа бүтээгдэхүүний зах зээл болох Форекс биржийг зөв таниулах мөн Форекс арилжааны талаарх зөв ойлголт, арилжааны зөв сургалт өгөх талаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилласаар өнөөг хүрлээ.
Монголчууд бид дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлэн алхахад хамгийн эхний алхам нь Форекс биржийн талаар зөв, цэгцтэй ойлголттой болох хэрэгтэй юм. Бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хямралын талаар ярихдаа юуны түрүүнд, өөрсдийгөө дэлхийн зах зээлээс хол байсан ба их зүйл алдаагүй харин ч азтай хүмүүс гэж ярих юм. Харин нөгөө талдаа үүнийг юу гэж тайлбарлах вэ? гэдэг асуулт бидэнд тулгарч байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн хөгжил одоо шинэ үе, шинэ тогтолцоог хийхийн өмнөх гараан дээр ирээд байна. Дэлхийн баялгийн хуваарилалтын цоо шинээр хийж, цоо шинээр үнэлэх гэж байгаа энэ торгон мөч дээр монголчууд бид зогсож байна. Одоо бидэнд, урьд нь мэдээгүй, хамт байгаагүй, байгаад болсон юм гээд энэ асуудалд онц ач холбогдол өгөлгүй байж байгаад бүх зүйлээс ахиад л хоцорч үлдэх үү? Эсвэл энэ хуваарилалтанд орж өөрийн орны эд баялгийг зөвөөр үнэлүүлж, цаашид тив дэлхийн хэмжээний бирж дээр монголын үнэт цаас, хувьцаа, үнэт металл болон бараа бүтээгдэхүүн зарагддаг болгож энэ том тогооноос хоол хуваалцах уу? гэсэн асуулт гарч байна.
Өнөөдрийн байдлаар Форекс бирж дээр 1 өдөрт 4 триллион доллар эргэлддэг гэсэн судалгаа бий. Энэ бидэнд сонин биш гэж үү? Үүнээс бид өөрсдийн боломжит хэмжээгээр хувь хүртэж болохгүй, чадахгүй гэж үү? АНУ-н хүн амын 70-80% (300 сая хүн амтай) нь бирж болон хувьцааны талаар маш өндөр ойлголттой байдаг ба цалингаас гадуурх мөнгөн хуримтлалыг аливаа нэг хувьцааны ашигаас, цаашлаад аливаа нэг брокерын пүүсүүдээр дамжуулан үйлчилүүлж боломжит орлогыг тогтмол олдог байна. Монголчууд бид, бүгд арилжаачин (трейдер) болох албагүй ч харин бүгд форекс хэмээх том зах зээлийн талаар мэддэг байх шаардлагатай.
Форекс арилжаанд хийгддэг техник болон суурь шинэжилгээ нь таны бизнесийн ирээдүй, барааны үнийн өсөлт бууралтын алсын чиг хандлагыг гаргахад маш том тулгуур шинжилгээний үндэс болдог. Та өөрийн бизнесдээ алсын хараатай, стратегийн зөв бодлоготой байвал ямар ч үед эрсдэлгүй ажиллаж болох талаар та мэдэж болно.
Та бүхэндээ зориулж бид Форекс арилжааны талаарх 3 цуврал ном гаргалаа. Тус номонд дэлхийн шилдэг трейдерүүдийн арилжааны нууц, стратеги зэрэг форекс арилжаанд амжилттай оролцож болох бүх программуудыг мэргэжлийн болон шинжилгээ судалгааны үүднээс бичсэн болно.
Номын танилцуулга



Жич: ном авсан хүнд техник шинжилгээг бүтэн жилийн хугацаанд үнэгүй өгнө.
Та бүхнийг хүндэтгэсэн Д. Баатарсүх