Saturday, October 3, 2009

* Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухай

Шинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм.

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход маш их хэмжээний мөнгө шаардагдана хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ зах дээр арилжаанд оролцоход бидэнд доод тал нь 50-200 ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй. Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны мөнгө болох юм. Үүнийг Diposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн мөнгөнийхөө 50-400 дахин их хэмжээний мөнгөөр арилжаанд оролцох эрхтэй боллоо гэж ойлгож болно. Энэ нь өөрөө танд зээлийн арилжаа хийх эрх буюу Margin Trading олгож байна гэсэн үг юм.

Арилжаанд оролцохын тулд дээр хэлсэн байршуулах мөнгөний доод хэмжээ болон зээлийн өсгөвөрлөх хэмжээ зэрэг нь форекс зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагуудаас тогтоодог учир тэдний онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна.

Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход танд хэд байх хэрэгтэй вэ? 10,000$ юм уу 100,000$-ийн хэмжээний данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$ дансанд байршуулхад болно гэсэн үг юм.

Нэгэн жишээ татаж дэлгэрэнгүй тайлбарлая!

Анх арилжааны данс нээлгэхээр AVAFX гэдэг компанид бүртгүүлсэн гэж тооцъё! Тус байгууллага нь танд 200 хувийн өсгөвөрлөх эрх олгодог. Арилжааны дансанд байршуулах мөнгөний доод хэмжээ 100,0 ам.доллар (100,0 евро) байдаг. Энэ журмаар та 100,0 ам.доллар байршуулсан бол та зах зээл дээр 20,000 ам.долларын арилжаа хийх эрхтэй болно. Энэ мөнгө нь таны арилжаа хийх гэж буй дэлгэц дээр чинь харагдахгүй ч арилжааны захиалга хийхэд энэ зарчмаар тооцогддог. Өөрөөр хэлбэл та нефть худалдан авах боллоо гэхэд худалдан авах доод хэмжээ нь 2,000 ам доллар байна. Иймээс та 2,000 ам.долларын арилжааны захиалга өгөхөд танаас 10 ам.доллар зарцуулагдана. Яагаад энд доод хэмжээ гэж бичээд байгаа вэ гэвэл: форекс зах зээл маань арилжаанд оролцож байгаа бүх л нэгжүүдэд багцын хэмжээг тогтоосон байдаг. Үүнийг Lot буюу багц гэж нэрлэдэг.

За ингээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн хичээлтэй холбогдсон аливаа асуултаа сэтгэгдлээр үлдээнэ биз дээ. Хэрэв танд ойлгомжгүй байгаа асуудал байвал анхнаас нь сайтар лавлаж мэдэж авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл дараа дараачийн хичээлүүдэд өмнө орсон хичээлүүд дээр өгүүлсэн үг хэллэг, зарчим цөм мөрдөгдөх юм.

Дараагийн хичээлээр бид арилжаанд мөрдөгддөг (Lot) багц болон түүний тухай мэдэж авах болно.

Хичээнгүйлэн суралцаж буй танд дахин амжилт хүсье!

Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"