Saturday, October 3, 2009

* Фибоначчи тороор арилжаа хийх 5 арга


...............................................................................................................................................................

Форекс арилжаанд Фибоначчийн тооцооллын багаж хэрэглүүрүүдийг их өргөн ашигладаг. Трейдэрүүд түүний математикийн нууцлалтай хэд хэдэн туршилтуудыг хийж энэхүү арга барилын олон сайн талуудыг ол мэдсэний дараа Фибоначчи бүр ч их нэрд гарчээ.

Фибоначчи хувилах түвшингийн аргаар арилжаа хийх үндсэн 5 арга:

Фибоначчи харьцаа бол бол трендийн хөдөлгөөний ба трендийн эсрэг – нөхөн сэргэлтийн 38,2%, 50%, 61,8% гэсэн хувиуд дээр үүсдэг коррекцийн хөдөлгөөний анхдагч түвшингүүдийн хоорондын холбоог зааж өгдөг байна. Энэхүү харьцааг та трендийн дараа аль ч чиглэлд хэрэглэж трендийн эсрэг хөдөлгөөнүүдийн түвшингийн хэтийн төлөв (прогноз) хийж болох юм. Фибоначчи түвшингийн торыг хамгийн тодорхой мэдэгдсэн давалгаанууд дээр дээшээ эсвэл доошоо татаж Фибоначчийн хувийн түвшин нь арилжааны үнийн гол гол түвшингүүдтэй таарч байгааг та харах болно.

График дээрх график модель ба Фибоначчийн нөхөн сэргэлтийн түвшингүүд таарах нь арилжаа хийж буй танд арилжааны маш сайн дохио (сигнал) өгч байгаа юм. Фибоначчийн түвшинг эцэслэн тогтооход максимум ба минимум, өдрийн дундажуудын анализ сайтар хийж байх хэрэгтэй юм.

Форексийн үндсэн график модель ба Фибоначчийн нөхөн сэргэлтийн арилжаа хийх түвшингүүд зөрөх тохиолдолд ашиг олохын оронд зах зээлийн шуугианд (коррекцид) хүргэдэг байна. График дээр анализ хийхэд зөрчилдөөн гарч байвал тэрхүү графикаар арилжаа хийх хэрэггүй. Ийм зөрчилдөөнүүд анализ хийхэд үнийн график дээр маш олон трендийн өөрчлөлт – үнийн эргэлтэнд хүргэдэг болно. Харин Фибоначчийн түвшингүүд ба форексийн график моделиудын зурагууд хүчтэй таарч байвал танд үнийн жижиг хүрээлэлд ч трендийн үнийн эргэлтийг урьдчилан тооцоолж болох таатай нөхцөл үүснэ.

Фибоначчийн арилжааны түвшинтэй ажиллах үндсэн 5 төрлийн аргаа одоо тайлбарлая.

Энэхүү 5 аргыг та өөрийн техникийн багажийн хавтсандаа оруулж форексийн (CFD Futures) захууд дээр арилжаа ба анализ хийхдээ ашиглаж байхыг хичээгээрэй. Энэ нь танд олон жилийн турш мянга мянган доллар олж бас хэмнэхэд тус болно гэдэгт би итгэлтэй байна.

1. Анхны өсөлт / анхны азгүйтэл:

Энэ бол цагийн хязгаар дотор анхны 100 хувийн нөхөн сэргэлт юм. Энэ нь шинэ максимум эсвэл минимумын дараа трендийн үнийн эргэлт болно гэдгийг анхааруулж байна. Фибоначчийн хуулиар бол 100 хувийн нөхөн сэргэлт нь үнийн үндсэн чиглэлийг саруулж улмаар тухайн трендийг дуусгавар болгоно. Хэрвээ өмнөх тренд нь Фибоначчийн хуучин татсан түвшингийн 38 хувийг давж гарвал өмнөх тренд нөхөн сэргээгдэж болно. Ихэнх трейдэрүүд энэ түвшинг шинэ арилжааны захиалга нээхэд (өнгөрсөн трендийн эсрэг бага рисктэй бодолцож) ашигладаг.






Зураг дээр дарж томруулан харна уу!



2. Параболын араас агнах нь:

Параболийн хөдөлгөөн нь форексийн зах зээл дээр Фибоначчийн арилжааны түвшингүүдээр бол бүх трендүүдийн үед 0% - 38,2% ба 61,8% – 100%-ийн хооронд болдог байна. Энэ хууль нь ханшийн өсөлт уналтын том трендүүдийг олоход сайхан боломж олгодог байна. График дээрх Фибоначчийн 38,2% эсвэл 61,8%-ийн нөхөн сэргэлтийн түвшингүүд дээр үүсч байгаа үнийн бөөгнөрлийг сайтар ажиглаж байгаарай. Бөөгнөрлийн хэсгээс ханш хэтэрч гарсан тэр үед л арилжааны энгийн системийг ашиглаарай. Харин дараагийн огцом хөдөлгөөн аюултай байх магадлалтай. Хэрвээ үнэ маань соронздуулсан мэт өнгөрсөн (хуучин) максимум эсвэл минимум ханш руу тэмүүлбэл параболийн араас агнах гэсэн энэхүү стратегийг ашиглана. Хамгийн чухал нь энэ түвшингүүдийг та урьдчилан тогтоож чадсан байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд зөв байна гэж үзээрэй







Зураг дээр дарж томруулан харна уу!




3. ГЭП-ийн үргэлжлэл:

Ихэнх үед ГЭП-ийн үргэлжлэлийг Фибоначчийн түвшингүүдийг тэлэх (өргөсгөх) багаж болгон ашиглан энэхүү ралли эсвэл уналт яг аль цэг (үнэ) дээр очиж дуусахыг та олж чадна. ГЭП-ийг үнийн вертикал давалгааны үхмэл (тасархай) цэг дээр байгуулах маягаар олно. Түүний дараа Фибоначчийн торыг одоогийн трендийн эхнээс эхлээд үргэлжлүүлэн Фибоначчийн нөхөн сэргэлтийн 50 хувийн түвшинг яг ГЭП-ийн тэг дунд нь байрлуулахаар зурж дуусгана. Фибоначчийн торын үргэлжлэл нь ралли эсвэл уналтын эцсийн үнийг зааж өгнө.








4. “Шөнийн тор”:

Зах зээлийн идэвхитэй дурын нэгжийг сонгож аваад түүний сессийн сүүлчийн арилжааны цагийн үед үзүүлсэн максимумаас (эсвэл минимумаас) Фибоначчийн торыг зурж эхэлнэ. Дараа нь Фибоначчийн торыг дараагийн өглөөний арилжааны эхний цагийн минимум (эсвэл максимум) хүртэл эсрэг тал руу нь татна. Энэхүү үнийн давалгаануудийг форекс арилжаа хийгч трейдэрүүд өдрийн доторхи огцом хөдөлгөөнүүдийг олж харахад тус болдог юм. Шөнийн тор нь бас өглөөний ГЭП дээр (сээсийн тасралтийн үед) арилжаа хийх стратеги өгдөг байна. ГЭП нь Фибоначчийн нөхөн сэргэлтийн гол түвшингүүдээр ихэвчлэн өнгөрдөг ба аткатын огцом хөдөлгөөний үед арилжаанд бага рисктэй оролцох боломж байна.






Зураг дээр дарж томруулан харна уу!


5. Хоёрдах максимум / минимум

Арилжаа хийж буй ихэнх трейдэрүүд Фибоначчийн торыг хаана зурахаа тодорхойлж чаддаггүй. Арай илүү тохиромжтой газарт нь зурах аргыг заа өгье. Ихэнх цагуудын үед үнийн график дээр авсолют максимум (үнийн максимальный дүн) эсвэл минимум нь Фибоначчийн торыг зурах таатай цэг болж өгдөггүй юм. Үүний оронд одоогийн трэнд эхэлсэн үнэ бөөгнөрсөн хэсэгт бага зэргийн “хоёр ёроол” эсвэл “хоёр оройг” танд олохыг зөвлөж байна. Фибоначчийн торын нэг дэх өнцгийн биш хоёр дах максимум (эсвэл хоёр дах минимум) дээр байрлуул. Энэ нь танд арилжаа хийх гэж оролдож байгаа тус трэндэд харъяалагдах Эллиотын тодорхой давалгааг сонгоход тус болно.






Зураг дээр дарж томруулан харна уу!