Saturday, October 3, 2009

* Форекс индикаторын ажиллах зарчим

..........................................................................................................................................................

Математик арга:

Техник индикатор гэдэг нь ханш болох хэмжээн дээр үндэслэн байгуулсан математик функц юм.

Индикаторуудыг ерөнхийд нь хоёр хэсэгт ангилдаг.

Ерөнхий хандлагыг тодорхойлогч индикатор (хандлагын чигийг баталгаажуулдаг)

Осциллятор (трэндийн өөрчлөлтийг таамаглахад ашигладаг)

Ерөнхий хандлагыг тодорхойлогч индикатор:

Дунджаар мөлхөгч (Moving Average)

Дунджаар мөлхөгч нь судалж байгаа үнийн давалгаануудыг хэд хэдэн түүхэн үеүүдэд тохиолдсон байдлаар нь дундажлах техник шинжилгээний нэгэн хэрэгсэл юм. Дундажлах аргаар тодорхойлсон үнэ нь одоо тохиолдох гэж байгаа үнээс ямагт хоцорч мэдээлдэг нь энэ индикаторийн гол сул тал юм. Дундажаар мөлхөгч нь дундажлах байдлаараа ялгаатай хэдэн аргуудтай.

Жирийн мөлхөгч (Simple Moving Average)

Тодорхой нэгж хугацаанд болсон хаалтын ханшуудын нийлбэрээр дундажладаг арга.

P1, P2, P3, P4, P5, P6 ……. P10

Pi – нэг лааны (нэгж хугацааны) хаалтын ханш

MAn = (P1+P2+P3+………..Pn)/n

n - нь дунджаар мөлхөгч бодогдож байгаа хугацааны үелэл хэмжээс.

Энэ дунджаар мөлхөгчийг энгийн гэж нэрлэдэг бөгөөд их түгээмэл ашигладаг. Ерөнхийдөө хоёр дундажлагч шугам ашигладаг.

МА9 = 9

МА14 = 14

9, 14 – хугацааны үелэл

МА9, МА14 энэ хоёр дундажууд нь огтлолцох үед чиглэл өөрчлөгдөх дохио өгдөг.

Дутагдалтай тал нь:

Дохионы системийн хоцрогдол үүсгэдэг.

Давуу тал нь:

Трэндийн чиглэлийг хялбархан тодорхойлдог бөгөөд эсэргүүцлийн болон дэмжигч шулууны үүргээр ч мөн ашигладаг. Дэнслэх мөлхөгч (Weighted Moving Average)

P1, P2, P3

Түлхэгч мөлхөгч (Exponential Moving Average)

P1, P2, P3

Осцилляторууд:

Осцилляторуудын үндсэн дохио нь Дивергенц юм.

Дивергенц гэдэг бол техник индикатор болон ханшийн хөдөлгөөний чиг зөрж заахыг хэлнэ. Дивергенц нь трэнд огцом өөрчлөгдөх том дохио юм. Дивергенцийг баавгай болон бух гэж ялгадаг. Дивергенцийн жишээг дор дурьдах болно.

Осциллятор (Price oscillator - OSC)

Энэ нь техник шинжилгээний хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Урт хугацаан дах трэнд дээр богино мөчлөгөөр дундажлах үйл явцын тусламжтайгаар үнийн өөрчлөлтийн ерөнхий давалгааны зүй тогтлыг тодорхойлохын тулд жирийн дундаж мөлхөгчийг урт болон богин үечлэл болох мөчлөгөөр тооцоолдог.

Богино мөчлөгтэй дундаж нь урт мөчлөг дэх дунджаас бага бол зарах захиалга хийхийг, эсрэг тохиолдолд нь худалдан авч болохыг харуулдаг. Урт хугацааны дунджаас тогтоосон хувь S – c OSC – н тоон үзүүлэлт нь давах үед худалдан авч болно гэсэн дохио болдог бөгөөд зарах дохио нь OSC сөрөг утгаа авах үед тохиолддог.

OSC = MAn – MAm

Авах BUY: OSC > S*MAn

Зарах SELL: OSC = < -S*MAm

Осциляторыг ашиглах үедээ дараах нөхцлүүдийг тооцох шаардлагатай.

Осциляторыг арилжаа нь тодорхой чиглэлгүй явагдаж байгаа үед хэрэглэдэг бөгөөд өсөж яваа чиглэлийг илэрхийлэх дохиолол дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. (өсөлтийн ерөнхий чиглэл нь худалдан авах дохио юм)

Тэг шугамтай огтлолцож байгаа үед дохио сул ба тийм ч нарийн байхгүй. Хэрэв үнийн өөрчлөгдөх хөдөлгөөний чиглэлийн хандлага нь эсрэгээрээ өөрчлөгдөөгүй нөхцөлд анхаарлаа хандуулах шаардлагагүй.

Осцилятор зааж болох хамгийн дээд утгаа зааж байвал үнэ огцом хурдаар өөрчлөгдөх гэж байгаагаа харуулдаг. Үүнээс осциляторийн заалт тухайн чиглэл ба өмнөх чиглэлийн төгсгөлөөс илүү давж болзошгүй бөгөөд цаашдаа өсөх хандлагатайгаар тухайн бүсэд хэд хэд савлах болно. Хэрэв осцилятор дээд утгаа авах тэр цэг дээр осцилятор хэд хэд савлаад цааш тэр цэгээ шууд орхих нь хамгийн том баталгаатай дохио болно.

Үнийн график болон осциляторийн зөрүү (дивергенц)

Үнийн график дээр үүсч байгаа шинэ үзүүр орой бүр нь өмнөх оройноосоо ямагт давдаг боловч осцилятор үүнийг яг баталж чаддаггүй. Дивергенцийн хэмжээ (зөрүү хэмжээ) нь ханшийн өөрчлөлт хэр хүчтэй, далайцтай өөрлөгдөхөд нөлөөлдөггүй. Гэсэн ч дивергенцийг ашиглах нь техник шинжилгээний хамгийн найдвартай аргуудын нэг байсаар ирсэн.

Осциляторийн график дээр чиглэл, эсэргүүцлийн болон дэмжигч шулуунуудын хамт ашиглахад илүү ашигтай. Арилжаан дээр үнийн графикуудын хэлбэрийг харснаас илүүтэйгээр техник шинжилгээний дүнд үүссэн сонгодог хэлбэрүүд ихэвчлэн тохиолдох бөгөөд энэ нь ч илүү ач холбогдол өндөртэй байх болно.

Урьдчилан худалдан авах болон зарах захиалга хийж болох цэгийг байгуулсан график, арилжаа хийж байгаа бүтээгдэхүүнийхээ төрөл, ашиглаж байгаа цагийн интервалаасаа хамаарч тус бүрд нь тогтоодог. Эдгээр нарийн шүүлт шалгуур дээр тодорхойлсон, хэзээ хаана захиалга хийж болох дохионы 2-5 хувь нь худлаа гарах буюу хуурамч дохио эзэлдэг.

Осциляторийг ямар цагийн мөчлөгт ашиглаж байгаагаас хамаарч дохио янз бүр өгөгдөнө. Богино мөчлөгтэй үед олон давтамжтай дохио ирэх ба мөн хугацааны хоцрогдол бага үүсэх боловч хуурамч дохионы тоо үүнийгээ дагаад ихсэнэ. Харин урт мөчлөг дээр ажиллах үед дохио багасч хоцрогдол ихэсдэг боловч харьцангуй найдвартай байдаг.